2025-03-11
111
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж дараах 13 асуудлыг хэлэлцлээ.
1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүн, хороодын ажиллах журмыг батлах тухай
2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
3. 2025 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөө батлах тухай
4. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай
5. Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөө баталах тухай
6. Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, 2025 оны төлөвлөгөө батлах тухай
7. Сумын хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
8. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах
9. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
10. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах талаар баримтлах 2025 оны төлөвлөгөө батлах тухай
11. Сумын мал амьтаныг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
12. Атар газраас тариалангийн талбайд шилжүүлэх судалгааны ажлын хэсэг байгуулах тухай
13. Монгол сувд сүмийн тухай асуудал
Мөн хуралдааны үеэр Хурлын төлөөлөгчдөд төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө.