Сумын ИТХ-ын ээлжит 16 дүгээр хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж дараах 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.2023 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг батламжлах
2.2023 оны орон нутгийн тусгай сангуудын бүрдүүлэлт зарцуулалтын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
3.Эргэлтийн эмийн сангийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх
4.Орон нутгийн өмч хөрөнгийн тайлан, өмч эзэмшлийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцүүлж, дүгнэлт гаргаж баталгаажуулах
5.Төсөвт байгууллагуудын хөрөнгө өөрчлөлтийн тухай шийдвэр гаргах
6.Газар тариалангийн үйлдвэрлэлийн сумын 2024 оны төлөвлөгөө батлах
7.Аймаг сумын ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох
8.Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрийн төвийг тогтоож, нийтэд мэдээлэх
9.УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн нэгдсэн самбарын байршлыг тогтоох
10.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэлэлцэх
11."Цээлийн тал" гэдэг газар олгосон нь хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай
12.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй авто замын траст орсон ЗДТГ-ын эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны газраас нийтийн эзэмшилд шилжүүлэх
13.Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох.
Эдгээрээс "Тэнгисийн гэгээ" ХХК-иас ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талаар хэлэлцээд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагтай давхцсан, айлын өвөлжөө, тариалангийн талбай, хадлангийн талбай, өвөлжөөний бэлчээрийн газар хамрагдаж байгаа тул "Дэмжихгүй" байхаар шийдвэрлэлээ. Мөн ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн Менторис ХХК-д "Цээлийн тал" гэдэг газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талаарх мэдэгдлийг хэлэлцээд "Хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах" саналаа уламжлахаар шийдвэрлэв.