Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Фото мэдээ


нийт 61

ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаан боллоо.

2026-06-19 25
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 65 хувийн ирцтэйгээр хуралдаж, 9 асуудал хэлэлцэж 9 тогтоол гаргаж, Засаг даргад тэмдэглэлээр 1 үүрэг өглөө. -Сумын нутаг дэвсгэрт улсын чанартай авто зам барьж байгаа Билэгт зам ХХК-ний "Түгээмэл тархацтай ашигтмал ашиглах" тухай хүсэлтийг хэлэлцээд Майханы 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг харгалзан дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр хойшлуулсан.

Төв аймгийн Хойд бүсийн сумдын аймаг, сумын Хурлын төлөөлөгчдийн нөхөрсөг спортын тэмцээнд амжилттай оролцлоо

2026-01-26 140
Төв аймгийн Хойд бүсийн сумдын аймаг, сумын Хурлын төлөөлөгчдийн уулзалт, нөхөрсөг спортын тэмцээн Батсүмбэр суманд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан -ВОЛЕЙВОЛ"-ын тэмцээнд түрүүлж,- Теннес"-ийн төрөлд төлөөлөгч Ч.Отгонбаатар 3 дугаар байрт шалгарч багийн нийлбэр дүнгээрээ "ГУТГААР" байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан боллоо.

2025-12-22 169
Сумын ИТХ-ын ээлжит 06 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаарын сарын 19-ний өдөр 90.4%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 13 тогтоол гарсан.Үүнд: 1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх. 2. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх. 3. Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл сонсох, 2026 оны төсөв батлах тухай. 4. 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах. 5. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх. 6. Газрын нэгдмэл сангийн тайланг хэлэлцэх. 7. 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах. 8. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх. 9. Хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх. 10. Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх. 11. Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах талаар баримтлах 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх. Нэмэлт асуудал: Засаг дарга С.Цагаанбаатар 1. Сумын түүхт ойг 2027 онд тэмдэглэж өнгөрүүлэх тухай 2. 2026 онд ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай

Багийн иргэдийн нийтийн хурлууд болж өндөрлөлөө.

2025-09-30 148
БИНХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд: 1. Сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөөний явцын мэдээлэл сонсож, төлөвөгөөнд тусгах саналыг баталсан. 2. Атар газраас тариалангийн талбайд шилжүүлэх ажлыг судлах ажлын хэсгийн тайланг хэлэлцэх.

Сумын ИТХ-ын дэргэд дэх Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл хяналт шалгалт хийлээ.

2025-09-15 117
Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулсан хорооны үйл ажиллагаа болон 2024, 2025 онд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хоршоодын зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж ажлын тайлан дүгнэлтийг ИТХ-ын даргад танилцуулсан.

хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан суманд үйл ажиллагаа явуулж буй хүнс барааны дэлгүүр, төсөвт байгууллагын гал тогоо, цайны газруудад хяналт шалгалт хийлээ.

2025-09-10 110
Сумын Засаг даргын захирамжаар байгууллагдсан ажлын хэсэгтэй хамтран хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан суманд үйл ажиллагаа явуулж буй хүнс барааны дэлгүүр, төсөвт байгууллагын гал тогоо, цайны газруудад Монгол Улсын Хунсний тухай хууль, Хунсний бутээгдэхууний аюулгуй байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, MNS 5021-1:2019 стандартын хэрэгжилт мөн сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн

2025-09-05 121
Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн үр хүүхдийнхээ худалдан авч буй хүнсэнд хяналт тавьж доорх бүтээгдэхүүний хор, нөлөөг бяцхан үрдээ тайлбарлаж өгөөрэй.

Баяр наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх иргэдийн анхааралд

2025-07-06 102
2025.07.08-2025.07.09 Сумын баяр наадмын өдрүүдэд түргэн хоолоор үйлчлэх болон худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд дараах шаардлагыг хангасан байна. ✅Худалдаа, түргэн хоолны үйлчилгээ эрхлэгчид ЗӨВШӨӨРӨЛ авахдаа өдрийн 30,000 төгрөгөөр тооцож төрийн сангийн суутган татварын MN300090100142400911 тоот дансанд хураамжаа төлөөд /гүйлгээний утга: нэр ,утасны дугаар ,үйл ажиллагааны чиглэл / баримтаа авч ирэн зөвшөөрлөө авна. ✅Хог хаягдлыг ачих тээвэрлэх зардал болох 5,000 төгрөгийг худалдаа үйлчилгээ, хэв журмын комиссын ахлагч Б.Амаржаргал-д хураалган зөвшөөрлөө авна.

Төлөөлөгчдийн өдөрлөг амжилттай боллоо.

2025-06-05 92
Бурхантай нуурын Луваанжалбуу бурхан, овооны уламжлалт тахилга, наадамтай хамтатган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн өдөрлөг Зуны тэргүүн сарын шинийн 9ны Дашнямтай, лусын буулттай билэгт сайн өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдөр боллоо. Өдөрлөгийн үеэр үндэсний бөхийн барилдаан, 13-18, 12-оос доош насны өсвөрийн бөхийн барилдаан, Цай чанах ёс тэмцээн, 108 ээжийн дээж өргөх ёслол, шинэ номын худалдаа, Адуучин тэмцээн, даага, шүдлэн нас, унаа морьдын уралдаан, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, байгууллага сурталчлах үйл ажиллагаа, урлаг соёлын үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Төлөөлөгчдийн өдөрлөг-Луваанжалбуу бурханы тахилга наадам болно

2025-06-03 98
Бурхантай нуурын Луваанжалбуу бурхан, овооны уламжлалт тахилга, наадамтай хамтатган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн өдөрлөг Зуны тэргүүн сарын шинийн 9ны Дашнямтай, лусын буулттай билэгт сайн өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдөр болно. Иргэд та бүхэн өргөнөөр оролцож багаасаа сонгогдсон төлөөлөгчидтэй уулзаж, сонирхсон асуултаа асууж, санал хүсэлтээ хэлнэ үү. Тус өдөрлөгт ЗДТГ, төсөвт байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид оролцоно.

Дээлтэй монгол тэмцээн зохион байгууллаа.

2025-06-01 81
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Дээлтэй Монгол" 2-4 насны үндэсний хувцастай хүүхэд шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, оролцсон нийт хүүхдүүдэд талархал, гарын бэлэг гардууллаа.

ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан хуралдлаа

2025-05-29 101
Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж дараах 9 асуудлыг хэлэлцлээ. 1.2024 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг батламжлах. 2.2024 оны орон нутгийн тусгай сангуудын бүрдүүлэлт зарцуулалтын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх 3.Эргэлтийн эмийн сангийн 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх. 4.Орон нутгийн өмч хөрөнгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг хэлэлцэж, дүгнэлт өгөх 5.Соёлын төвийн номын сангийн үйлчилгээг олон нийтэд хүргэх төлөвлөгөө, хөтөлбөрийн 2024 оны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх 6.Төсөвт байгууллагуудын хөрөнгө өөрчлөлтийн тухай шийдвэр гаргах. 7.”Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх 8.Сумын 50 жилийн ойг угтсан 50 бүтээлч ажлыг батлах. 9.ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Тус хуралдаанаар сумын 50 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын болон бусад ажлуудыг зохион байгуулах зорилгоор тариалангийн газар, хадлангийн газар эзэмшигч иргэн, ААН-үүд, мал бүхий иргэд, малчид, Цээл суманд амьдарч буй болон ажиллаж амьдарч байсан иргэдээс хандив, дэмжлэг авах тухай хэлэлцлээ.

Байгууллагуудад хяналт шалгалт хийлээ

2025-05-21 77
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах, төрийн болон төсөвт байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, чанар хүртээмжийг сайжруулах, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах, орон нутгийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг төсөвт байгууллагууд, худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар хяналт шалгалт хийлээ. Тус ажлын хүрээнд байгууллагуудын үйлчилгээ, албан хаагчдын харилцаа, ёс зүйн талаар цахим судалгаанууд авагдана. Эхний удаа ЗДТГ-ын үйл ажиллагааны тухай судалгаа авч байгаа тул та бүхэн доорх линкээр орж судалгаанд хамрагдана уу. https://forms.gle/fH8uTFt6yoByM1Ty9

“Өсвөрийн сэргийлэгч 2025-Хуулиа дээдлэе” бүсийн тэмцээн боллоо

2025-04-23 68
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг иргэд, залуучуудад сурталчлах, өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл санааг төлөвшүүлэх, хуулийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа Төв аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн сэргийлэгч 2025-Хуулиа дээдлэе” тэмцээний хойд бүсийн 7 сумдын тэмцээн өчигдөр буюу 2025.04.22-ны өдөр Борнуур суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай Цээл сумын ЕБС-ийн 8-11 дүгээр ангийн 8 сурагчийн бүрэлдэхүүнтэй "Сэрэмжит сахиул" баг амжилттай оролцож 3 дугаар байр эзэллээ. Оролцсон сурагчид, бэлтгэсэн багш, албан хаагчиддаа баяр хүргэж, ажил амьдрал, сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Хөнгөлөлттэй зээл зарлагдлаа

2025-04-18 72
ТӨВ аймагт бүртгэлтэй Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж, компаниуд нь ЖДҮ-г хөгжүүлэх сангаас олгогддог ЖИЛИЙН 5%-ИЙН ХҮҮТЭЙ , 5 хүртлэх жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийн материал дахин илгээх АЛТАН боломж дахин зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг сумын ХЖДҮХХМ Б.Амаржаргалаас авна уу. /Жич: Энэ зээлд хувь иргэн оролцох боломжгүй!/

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 17
13 / 76%
0 / 0%
4 / 24%