Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мэдээлэл


нийт 53

ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдлаа

2025-09-10 19
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдаж дараах 12 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд 1. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ үнэлэлт дүгнэлт өгөх. 2. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх тухай. 3. 2025 оны орон нутгийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлэлцэх. 4. 2025 оны орон нутгийн тусгай сангуудын бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх мэдээллийг хэлэлцэх. 5. Сумын хилийн цэсийн маргааны тухай 6. Хүн амын эрүүл мэндийн асуудлаар баримталсан бодлого, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр Эрүүл мэндийн төв дээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай. 7. 2024-2025 оны Ерөнхий боловсролын сургууль, Золбоо цэцэрлэгийн хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан 8. Иргэний эрх ашиг хөндөгдсөн тухай 9. Орон нутгийн өмчит байрны ашиглалт, эзэмшлийн байдал, түрээсийн гэрээний хэрэгжилт, Орон нутгийн өмчит байрыг эзэмшиж ашиглах журмыг батлах, түрээсийн хувь хэмжээг тогтоох тухай. 10. Худалдан авах ажиллагааны тайлан, мэдээлэл сонсож, дүгнэлт, чиглэл өгөх 11. Бэлчээр ашиглалт, хамгаалалт, отор нүүдлийг зохицуулах журмын хэрэгжилт, өнжөөж, чөлөөлөх бүс нутгийн тухай 12. Сумын нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай авто зам баригдаж байгаатай холбогдуулан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах тухай

Багийн гэрэлтүүлэг шинэчлэх төслийн ажилд хяналт шалгалт хийлээ.

2025-09-05 24
Төв аймгийн Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг 2025 оны 09 дугаар сарын 05-ны өдөр “Багийн гэрэлтүүлгийг шинэчлэх” ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын ажлын явц, хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Тус ажлыг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зохион байгуулж шалгаруулалт явуулахад “Эрчим лундаа” ХХК 50,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан юм байна. ИТХ-ын ажлын хэсэг ажлын гүйцэтгэл, явц байдалд хяналт хийхэд Талын хайрхан багийн нутаг дувсгэр буюу сумын төв орчим, Жишиг хорооллын нүүрэн талд 70 гэрэл бүхий гэрлийн 50 шон суулгасан, Соёлын төвд болон жишиг гудамжны арын гудамжинд цахилгааны шийдийг суурилуулсан байв. Гэрэл асалт хэвийн байлаа. Ажлын гүйцэтгэл 100%- хийгдсэн байна.

Худалдаа үйлчилгээний газруудаар хяналт шалгалт хийлээ

2025-09-03 20
2025.09.03 ӨДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГААР БАТЛУУЛСАН УДИРДАМЖЫН ДАГУУ ЗДТГ, ИТХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ЦЭЭЛ СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ХҮНС, БАРААНЫ ДЭЛГҮҮР, ЦАЙНЫ ГАЗАР , ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ГАЛ ТОГООНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ. Хяналт шалгалтын зорилго нь: Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Цээл суманд үйл ажиллагаа явуулж буй хүнс барааны дэлгүүр,төсөвт байгууллагын гал тогоо, цайны газруудад Монгол усын Хунсний тухай хууль, Хунсний бутээгдэхууний аюулгуй байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашийг хамгаалах тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, MNS 5021-1:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах мөн сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт хийх стандарчилал, техникийн зохицуулалт , тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж өгөх, хугацаат үүрэг даалгавар өгч ард иргэдэд хүнсний аюудгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршино. Хяналт шалгалтаар тохирлын гэрчилгээний хугацаа дууссан 2 хүнсний дэлгүүр, шинээр тохирол хийлгэх 2 хүнсний дэлгүүр, 3 цайны газар , хадгалалтын горим алдагдаж хугацаа дууссан бүтээгдэхүүн зэрэг зөрчлүүдийг илрүүлж зөвлөмж өгч эргэн шалгах үүрэг өглөө.

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье

2025-09-01 16
Цээл сайхан нутгийнхаа цовоо сэргэлэн хүүхэд залуус, оюутан сурагчид, эцэг эхчүүд, эрхэм хүндэт багш , албан хаагчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, эрдэм оюуны их үйлсэд нь өндөр амжилт, аз жаргалын дээдийг хүсье. СУМЫН ИТХ
khural.mn

ИТХ-ын ажлын албаны тайлан

2025-01-31 82
2025 оны 01 дүгээр сарын тайлан

Цахим орчинд зөв байя

2024-12-23 83
Бидний үлдээсэн мэдээлэл, хандлага бусдад хүчтэй нөлөө үзүүлдэг. 🌟 Эерэг бодол, эерэг үгсийг түгээж, цахим соёлыг зөвөөр бүтээцгээе💬 ❌ Буруу мэдээлэл нь бусдад сөрөг нөлөө үзүүлэх аюултай! 💛 Харин эерэг мэдээлэл сэтгэл татам, хүчтэй нөлөөлөлтэй байдаг 🎯 Хүн бүр хариуцлагатай байж, цахим орчноо илүү зөв, эерэг болгоё! 👉 #Соёл_Танаас_Эхэлнэ

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 16
12 / 75%
0 / 0%
4 / 25%