Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Үндсэн хуулийн өдрийн амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ

2025-01-13

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, шатрын тэмцээн зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд  сумын заан Б.Төөрүүлсамбуу түрүүлж, сумын начин Д.Ууганбаяр үзүүрлэн, сумын заан Д.Отгонбаатар, Г.Лувсанравдан нар шөвгөрлөө. Өсвөрийн бөхийн 9-12 насны ангилалд У.Даваабаатар түрүүлж, А.Энхтайван үзүүрлэн, С.Түвшинбат, М.Ачитбаяр нар шөвгийн дөрөвт, 5-рт Б.Хангал шалгарлаа. 6-8 насны ангилалд Ө.Анарболд түрүүлж, Ж.Оюунбат үзүүрлэн, А.Гарьдбазар, Э.Дэлгэрбаяр нар шөвгөрлөө. Шагайн харвааны хувийн цувааны төрөлд О.Батболд, Х.Хишигбаатар, С.Батмөнх нар эхний гурван байрт, багийн төрөлд 1-р байрт Г.Ганзориг ахлагчтай баг, 2-р  байрт С.Нямцэрэн ахлагчтай баг, 3-р байрт Х.Хишигбаатар ахлагчтай баг тус тус шалгарлаа. Шатрын тэмцээний эрэгтэй төрөлд А.Эрдэнэбаяр, Батжаргал, Ч.Өлзийсайхан нар, эмэгтэй төрөлд Уранхолбоо, Ж.Доржханд, Б.Доржханд нар эхний гурван байрт шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа спортын их амжилт хүсч, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн үндсэн хуулийн түүхэн замналын талаарх видео бичлэг бэлтгэн төрийн албан хаагчдад  мэдээлэл хүргэлээ.

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 15
12 / 80%
0 / 0%
3 / 20%