Цээл сумын багуудын иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 02 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд хуралдаж хуралдааны дэгээ баталж, хурлын зөвлөл, багийн Засаг дарга, хуралдааны даргаа сонгон баталлаа. Оргилын 1 дүгээр багийн хуралдааны даргаар Б.Баялагмаа, багийн Засаг даргаар С.Оюунчимэг, Талын хайрханы 2-р багийн хуралдааны даргаар Х.Ууганжаргал, багийн Засаг даргаар Б.Саранбаатар, Майханы 3-р багийн хуралдааны даргаар Ц.Эрдэнэчулуун, багийн Засаг даргаар Д.Ариунтунгалаг, Сүүл бугын 4-р багийн хуралдааны даргаар С.Цэцгээ, багийн Засаг даргаар Б.Насанжаргал, Хүүлэйханы 5-р багийн хуралдааны даргаар О.Алтанцэцэг, Засаг даргаар Г.Лхагвацэнд нар багийн иргэдийн олонхийн саналаар сонгогдлоо.