Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаан 2024 оны 7 дугаар сарын 04-ны өдөр болж дараах 9 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд:
1.Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх.
2.Сумын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх.
3.2024 оны орон нутгийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлэлцүүлэх.
4.2024 оны орон нутгийн тусгай сангуудын бүрдүүлэлт зарцуулалтын талаарх мэдээллийг хэлэлцүүлэх.
5.2025 оны төсвийн төслийн талаарх мэдээлэл хэлэлцэх.
6.2025 онд иргэдэд өмчлүүлэх газрын байршил нийт хэмжээг тогтоох тухай.
7.Хүн амын эрүүл мэндийн асуудлаар баримталсан бодлого хүн амын эрүүл мэндийг хамгаалах дэмжих чиглэлээр ЭМТ дээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай.
8.2023-2024 оны Ерөнхий боловсролын сургууль, Золбоо цэцэрлэгийн хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан.
9. Боловсролын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дүгнэх.
Энэхүү хуралдаан нь 2020-2024 оны сонгуулийн жилийн отгон хуралдаан буюу хүндэтгэлийн хуралдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд бусдыгаа хошуучлан ажилласан шилдэг төлөөлөгч нараа Монголын нутгийн удирдлагын холбооны шагнал, ИТХ-н даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

