Зуны тэргүүн сарын шинийн 9-ний билигт сайн өдөр Бурхантай нуурын ЛУВААНЖАЛБУУ бурханы тахилга наадмыг 5 багийн хамтарсан өдөрлөг хэлбэрээр өргөн дэлгэр зохион байгууллаа. Наадмын үеэр үндэсний бөхийн 32 бөхийн барилдаан, өсвөрийн бөхийн барилдаан 2 насны ангиллаар, даага, шүдлэн, соёолон насны морьдын уралдаан, унаа морьдын уралдаан, шагайн харваа зэрэг уралдаан тэмцээнүүд явагдлаа.
Үндэсний бөхийн барилдаанд улсын начин Ц.Чимэддорж, Аймгийн арслан Н.Даваажамц, Аймгийн арслан П.Эрхэмжаргал, Аймгийн арслан Н.Дашдаваа тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 32 бөхбарилдснаас Аймгийн арслан Н.Дашдаваа түрүүлэн, Л.Даваажамц үзүүрлэж, Аймгийн арслан П.Эрхэмжаргал, Аймгийн начин Б.Баярмөнх нар шөвгөрлөө.
13-аас дээш насны өсвөрийн бөхийн барилдаанд 24 бөх барилдаснаас С.Гантогтох түрүүлж, Б.Рагчаа үзүүрлэн, П.Хосбаяр, Б.Балдан нар шөвгийн 4-д үлдлээ.
13-аас доош насны хүүхдийн бөхийн барилдаанд 44 бөх зодоглосноос У.Даваабаатар түрүүлж, М.Ачитбаяр үзүүрлэж, М.Бямбасүрэн, А.Энхтайван нар шөвгөрч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Соёолон насны хурдан морьдын уралдаанд:
1. С.Жадамбагийн Бор
2.С.Цагаанбаатарийн Халтар
3.Б.Атарсайханы Гоё хүрэн
4.Н.Идэрбаатарын Саарал
5.Т.Тэмүүлэнгийн Саарал морьд тус тус айргийн 5-д хурдаллаа.
Шүдлэн насны хурдан морь морьдын уралдаанд:
1.С.Цагаанбаатарийн Саарал
2.С.Жадамбагийн Хонгор
3.С.Жадамбагийн Цавьдар
4.Ц.Өнөрболдийн Бор
5.Г.Даваадоржийн Хүрэн тус тус айргийн 5-д,
Даага насны морьдын уралдаанд:
1.Э.Цогтгэрэлийн Хүрэн
2.Т.Тэмүүлэнгийн Хамар цагаан
3.С.Жадамбагийн Хүрэн
4.Г.Эрдэнэбатийн Зээрд халзан
5.А.Идэрбаатарийн Зээрд айргийн 5-д тус тус хурдаллаа.
Унаа морьдын уралдаанд 24 унаа морь хурд шандасаа сорин уралдаснаас Сүүлбуга багийн малчин Я.Сэргэлэнгийн Хүрэн түрүүлж, С.Жадамбаагийн Хүрэн аман хүзүүнд, М.Билгүүнболдын хээр, Л.Цогтсайханы хээр, Г.Очирхуягийн саарал айрагдлаа.
Мөн наадамчин олны дунд зохиосон ташуур шүүрэх, уурга шүүрэх тэмцээнд 24 иргэн оролцсноос Хүүлэйхан 5 дугаар багийн иргэн С.Галмандах түрүүлж, С.Ганбаяр, Н.Гантөр нар удааллаа.
Шагайн харваа тэмцээнд:
Багийн дүнгээр:
1.МУ Хошой мэргэн С.Саранбаатар ахлагчтай баг хамт олон
2.Аймгийн гоц мэргэн Д.Сосорбарам ахлагчтай баг хамт олон
3. Аймгийн гоц мэргэн Х.Хишигдорж ахлагчтай баг хамт олон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Цуваа харвааны төрөлд:
1. МУ Хошой мэргэн Б.Саранбаатар түрүүлж алтан медаль
2.Г.Ганзориг мөнгөн медаль
3. Аймгийн гоц мэргэн Д.Сосорбарам хүрэл медалийн болзол хангалаа.
Овооны тахилга наадмын үеэр СӨБ, ЕБС, ХҮН ЭМНЭЛЭГ, ЗДТГ-ын төрийн байгууллагууд байгууллагаа сурталчлах явуулын үйлчилгээ үзүүлэх гэх мэт үйл ажиллагаа явуулсан бөгөөд тахилга наадамдаа зорьж ирсэн бүх хүүхдүүддээ сумын ЗДТГ-аас гарын бэлэг гардуулж, байгаль, эх дэлхийгээ хайрлах, хог хаягдал ил задгай хаяхгүй байх талаар мэдээлэл өглөө.
Тахилга наадамдаа хандив өргөсөн ААН, иргэд болон наадамдаа хүрэлцэн ирж оролцсон та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.