Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод тарих аяны хүрээнд жил бүрийн 5 дугаар сард мод тарьдаг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Оргилын 1-р багийн нутаг элсний нүүдлийг зогсоох зорилгоор тарьж байгаа модны хашаанд сумын нийт төрийн албан хаагчид 1500 гаруй мод тарьж, Талын хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын төвийн тоглоомын талбай орчимд зүлэгний үр суулгаж, мод тарилаа. Байгууллага бүр тарьсан мод хариуцан усалж тордох юм.