Хөдөлмөрийн баатар Б.Батчулууны нэрэмжит Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн мөнгөн хонхны баяр амжилттай сайхан болж өнгөрлөө. Баярын үеэр ИТХ-ын дарга Г.Чингис мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилтаараа хамт олноо манлайлж улс аймгийн олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон биологийн багш Болор-Эрдэнэ, биеийн тамирын багш Ч.Отгонбаатар нарт төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 2024 онд ЗДТГ-ын эзэмшлийн үр тарианы талбайд тус бүр 15-гад тариалалт хийх батламжийг гардуулан өглөө. Мөн спорт, сурлагын амжилтаараа анги хамт олноо манлайлсан 12 дугаар ангийн сурагч Батбаатарын Балдан, Гэндэнсүрэнгийн Ганболд нарт ИТХ-ын даргын нэрэмжит шагнал гардууллаа. Нийт төгсөгчид, эцэг эхчүүд, эрдэмтэн багш нартаа хонхны баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье