Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Зөв хандлага-эерэг нөлөө аян

2024-12-24

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаар “Аян зохион байгуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Заамар сумаас аялах дэвтрийг хүлээн авч, “Зөв хандлага-эерэг нөлөө” аяны удирдамж гарган 2024 оны 12 дугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд сумандаа зохион байгууллаа.  Аяны хүрээнд: 

1. “Зөв хандлага-эерэг нөлөө” цахим контент, мэдээлэл сурталчилгаа бэлтгэж, сумын цахим группүүдэд байршуулан иргэд олон нийтэд хүргэсэн.

2. Төсөвт байгууллагуудад “Зөв хандлага-эерэг нөлөө” аяныг сурталчилсан.

3. Цээл сумын төрийн албан хаагчид, эцэг эхчүүд, сурагчид “Авилгын эсрэг нэгдэе” уриалгад нэгдэж байна. 

4. Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад сумын Засаг дарга Б.Төрбат “Төрийн алба-шударга ёс” сэдвийн дор уулзалт ярилцлага зохион байгуулав.

5. 2024 оны 12 дугаар сарын 19-нд Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын дунд Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар “Хуулиа дээдлэе” тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулан урамшууллаа. 

 

 

 

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 15
12 / 80%
0 / 0%
3 / 20%