Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлөөс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл санааг төлөвшүүлэх, ЕБС-ийн сурагчдад хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант суманд зохион байгуулсан "Хуулиа дээдлэе" тэмцээнд манай сурагчид амжилттай оролцож 4 дүгээр байрт шалгарлаа.