Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шатрын тэмцээн зохион байгуулагдлаа

2024-11-29

Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эрэгтэй төрөлд 5 дугаар багийн иргэн Батчулуун 1-р байрт, 2-р багийн иргэн Лхамноров 2-р байрт, 5-р багийн иргэн Цогтсайхан 3-рт байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд 2-р багийн иргэн Ундрах 1-р байрт, 3-р багийн иргэн Ц.Нямсүрэн 2-р байрт, 1-р багийн иргэн Ч.Сарангуа 3-р байрт шалгарлаа. Эрэгтэй 1, 2-р байр, эмэгтэй 1-р байрт шалгарсан тамирчдад тус тэмцээний 2-р шат буюу Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2024 оны хагас шигшээ тэмцээнд оролцох батламж гардууллаа.

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 15
12 / 80%
0 / 0%
3 / 20%