Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж хүндэтгэл илэрхийлэх, хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байхыг сануулах, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилготой хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх өдөр 9 дүгээр сарын 10-нд тохиож байна.