Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сургуулийн дулааны сангийн засвар үйлчилгээг хийлээ

2024-08-12

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар Ану-сервис ХХК-д санал тавьсны дагуу тус компани Ерөнхий боловсролын сургуулийн цагаан байрны урд корпусын 4 анги, 5 өрөө, жижиг заалны халаалтын сангийн холболтын системийг засварлаж хүлээлгэн өглөө. Энэ ажлын хүрээнд халаалтын дээд, доод ерөнхий шугамыг шинэчилж, 22ш паар угааж, ангид нэмэлт 1 паар, узельд 8ш хуваарилагч суурилуулан, ерөнхий шугамд 2ш, паарнуудад тус бүр 2 буюу 44 ш хаалт хийж өглөө. Мөн жижиг заалны паарны 40% огт халдаггүй байсныг нэмэлт шугам тавьж 100% халдаг болгосон байна. Эдгээр ажлын үр дүн халаалт ирэх үед бүрэн үнэлэгдэх бөгөөд сурагчдын суралцах орчин нөхцлийг сайжруулж, дулаан байранд хичээллэх боломжийг бүрдүүлэн, 100% өөрийн хөрөнгөөр  засвар үйлчилгээ хийсэн Наранхүү захиралтай Анусервис ХХК-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж, сумын нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 15
12 / 80%
0 / 0%
3 / 20%