Тус сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Тэнгисийн гэгээ ХХК-ны өргөдөл ирсэн, Цээлийн тал гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон тул ЗДТГ, ИТХ-ын хамтарсан ажлын хэсэг газар нутгийг хэмжээг тогтоох, нүд үзэж судлахаар газар дээр нь ажиллалаа. Эдгээр асуудлыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний ИТХ-ын 16 дугаар хуралдаанд нэмэлтээр оруулж хэлэлцэнэ.