Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төлөвлөгөөт шалгалт явууллаа

2024-04-08

Сумын 2024 оны хэрэглэгчдийн эрхийг хамгаалах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засаг даргын 2024 оны 03 сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн хүрээнд Цээл суманд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барааны дэлгүүрүүд, цайны газар, төсөвт байгууллагуудын гал тогооны үйл ажиллагаанд ХЭХамгаалах салбар зөвлөлийн дарга Ж.Гандулам, Хүнс, ЖДҮ, Хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Амаржаргал, Талын хайрхан багийн Засаг дарга О.Одмөнх, Хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Энхнасан, Татварын улсын байцаагч С.Атарцэцэг, Хэсгийн төлөөлөгч Б.Чогсомбаяр нар 2024 оны 03 сарын 05-аас 2024 оны 04 сарын 07-ны хооронд төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтаар тусгай зөвшөөрөл, цэвэрлэгээ, э-баримт олголт, жингийн баталгаажуулалт, гадаад дотоод орчны ариун цэвэр, худалдагчийн эрүүл мэндийн үзлэг, ХАБ, цагийн хуваарь, агуулах скалад, үнэ өртөг, худалдахыг хориглосон бараа бүтээгдэхүүн зэрэг нийт 14 үзүүлэлтээр шалгаж дүгнэлт гаргалаа. Нийт авах 100 онооноос 50-аас доош оноотой дүгнэгдэж хангалтгүй үнэлгээ авсан 7-н дэлгүүр цайны газарт хугацаатай албан мэдэгдэл, зөвлөмж хүргүүллээ. Хугацаа дууссан болон худалдахыг хориглосон бараа бүтээгдэхүүнийг лангуунаас буулгаж ажиллалаа.

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 12
9 / 75%
0 / 0%
3 / 25%