Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Улс, аймгийн аваргууд тодорлоо

2024-01-29

Сар шинийн босгон дээр Монгол Улсын засгийн газраас болон Төв аймгаас мал аж ахуй, газар тариалангийн салбарт сүүлийн 3-5 жилд үр бүтээлтэй ажилласан улс, аймгийн аваргуудаа шалгаруулсан байна. Манай сумаас:
"УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ээр
Төв аймгийн Цээл сумын фермер Пүрэвийн БАЯРАА
"Аймгийн хошой аварга малчин"-аар:
Цээл сумын Сүүл Буга багийн малчин Пүрэвийн Баярсайхан
"Аймгийн аварга малчин"-аар:
Цээл сумын Хүүлэй хан багийн малчин Шинэхүүгийн Сандагдорж
Цээл сумын Хүүлэй хан багийн малчин Доржпаламын Мөнхбат
Цээл сумын Хүүлэй хан багийн малчин Бат-Очирын Түвдэнням
Цээл сумын Сүүл буга багийн малчин Чойжилсүрэнгийн Цогтбаатар
"Аймгийн аварга тариаланч"-аар:
➢ Цээл сум Батжаргалын Баясгалан
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-очирын нэрэмжит "Аймгийн залуу аварга тариаланч"-аар:
➢ Цээл сумын Ганболдын Даваадорж
Цээл сумын иргэн Мөнхтөрийн Анхбаяр нар шалгарсан байна.
Ажил хөдөлмөрөө үнэлүүлж, сум орон нутгийнхаа нэрийг улс, аймагтаа цуурайтуулсан аваргууддаа цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 12
9 / 75%
0 / 0%
3 / 25%