Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой, үндсэн хуулийн өдөрт зориулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 5-8 насны хүүхдийн болон цолгүй залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан, даамны тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Даамны тэмцээнд эмэгтэй төрөлд 3 дугаар багийн иргэн Ц.Солонго түрүүлж, ЕБС-ийн багш Ж.Доржханд, Ц.Батмэнд нар удааллаа. Даамны эрэгтэй төрөлд 5 дугаар багийн иргэн Д.Отгонбаатар түрүүлж, 2-р байрт 4-р багийн иргэн Б.Гүнтэвжаргал, 3-р байрт 1-р багийн иргэн Ш.Энхээ нар шалгарлаа. 5-8 насны хүүхдийн барилдаанд Ж.Оюунбат түрүүлж, Ө.Анарболд үзүүрлэн, А.Гарьдбаяр, Б:Буян-Эрдэнэ нар шөвгөрлөө. Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Ц.Дашням түрүүлж, А.Тэмүүжин үзүүрлэн, Ц.Чинзориг, Я.Сэргэлэн нар шөвгийн 4-т үлдлээ.
Мөн ард иргэдэд үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн замналын талаар сургалт зохион байгууллаа.