Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж 13 асуудлыг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн олонхийн саналаар Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 94.85%-ийн хэрэгжилттэйгээр “Үр дүнтэй", 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 94.45%-ийн хэрэгжилттэйгээр “ Үр дүнтэй”, ”Түүхт ой бүтээн байгуулалтыг дэмжих” урианы жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний тайлангийн хэрэгжилтийг 90% буюу “Үр дүнтэй” гэж дүгнэн, 2024 оны сумын хөгжлийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа.