Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-12-06

Сумын ИТХ-ын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хуралдан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдааны товыг тогтоож хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдана.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
1.Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх
2.Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх
3.2024 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
4. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл сонсох , 2024 оны төсөв хэлэлцэн батлах
5. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөв, тэргүүлэх чиглэл батлах
6.2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайланг дүгнэх.
7.2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах
8. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай
9.Уриан жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх
10.Хүүхдийн төлөө зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх
11. Сумын ИТХ-ын 2023 оны тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэх
12. Мал эмнэлэгийн нэгжүүдтэй байгуулсан гурвалсан гэрээний хэрэгжилт тайлан
13. ИТХ-ын 2023 оны ажлын тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 12
9 / 75%
0 / 0%
3 / 25%