Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Охидын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2023-10-12

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12-р сарын 19-ний хурлаар жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тунхагласан. Энэ хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан.

Энэ жилийн охидын эрхийг хамгаалах өдрөөр сумын ЗДТГ, ЭМТ, ЕБС хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 97 охидод "Өсвөр насны охидын сэтгэл зүйн онцлог", " Охидын ариун цэвэр, эрүүл мэнд" , " Миний бие бол миний л бие" сэдвээр сургалт, уулзалт зохион байгууллаа.

 

 

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 12
9 / 75%
0 / 0%
3 / 25%