Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын ажлын хэсэг манай суманд ажиллалаа

2023-10-12

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдөр манай  суманд ажиллалаа.

     ИТХ-ын ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, хяналт шалгалт хийн, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

     Мөн ИТХ-ын Зөвлөл, хороодын үйл ажиллагаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн төлөвлөгөө, хэрэгжилт,  эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа,  БИНХ-ын үйл ажиллагаа болон холбогдох материалуудтай танилцан  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сум орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтын ажлын явц байдалтай танилцав.

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 15
12 / 80%
0 / 0%
3 / 20%