- Давс. Хамгийн багадаа 2 нас хүртэл давстай хоол хийж өгөхгүй байх зөв. Учир нь давс хүүхдийн бөөрөнд их ачаалал өгдөг. Савласан нухаш кашийг сайтар шалгаж авч байгаарай ихэнх бүтээгдэхүүн савтай байдаг.
- Хиам болон лаазалсан хүнс. Эдгээр бүтээгдэхүүнийг чанарыг хадгалахын тулд нитритийг зохих хэмжээгээр хийсэн байдаг. Наад зах нь 4 нас хүртэл битгий өг. Нитритын хэмжээ хэтэрвэл хорт хавдар, арьсны харшлын өвчнүүдээр өвчлөх эрсдэлтэй.
-Иогурт болон сыр. Энэ бас хэд хэдэн төрлийн нөөшлөгч давсуудыг агуулдаг. Харин монголын уламжлалт аргаар хийсэн бяслаг бол зүгээр. Амархан шингэн алддаг, хоол дургүй, тэжээлийн дутагдалтай жин багатай хүүхдэд хоолонд үрээд өгөхөд үр дүн сайтай байдаг.
-Хийжүүлсэн ундаа. Нүүрстөрөгчийн дутуу исэлээр ундааг хийжүүлдэг. Энэ нэгдэл цусандах кальцтай амархан нэгддэг учраас ясны сийрэгжилтэнд хүргэдэг. Мөн уух тусам улам их уух хүсэл төрүүлдэг дасал үүсгэгч кофайн бага хэмжээгээр кола-д агуулагдаж байдаг. Хүүхэд энэ бодисд амархан дасал болдог учраас нэг уувал байнга уухыг хүснэ.
- Савлагаатай жимсний шүүс болон элсэн чихэр. Насанд хүртэл битгий өг. Та гэртээ өөрийн гараар шүүсийг нь шахаж аваагүй бол савласан жүүс битгий өг. Хийжүүлсэн ундаас ч их хэмжээний элсэн чихрийг агуулсан байдаг. Дэлхий дээрх бүх амьд биеүүд бүгд нүүрс-уст дуртай гэсэн судалгаа байдаг. байнга хэрэглэснээр хүүхэд амархан таргалах, хоолонд дургүй болох, шүдний өвчнөөр өвдөх эрсдэлтэй.
-Бэлэн гоймон болон хоол амтлагчууд. Насанд хүртэл битгий өг. Эдгээрт олон төрлийн нитритын давс болон глюмат натрийн давс агуулсан байдаг. Эдгээр харшлын өвчин, эмгэг тууралтуудаар өвчлүүлэх эрсдэлтэй.
-Бүх төрлийн түргэн хоолнууд. Насанд хүртэл битгий өг. Энэ төрлийн хоол хэт амтлаг хоолны төрөлд багтахаас гадна их тослог, хоорондоо үл зохицох хүнсүүд нэг дор орсон хоол юм. Тосон шарж олон төрлийн амтлагчаар амталсан учраас хүний биед тэжээл болох зүйл бараг үгүй хоосон цатгадаг.Өсвөр болон бага насны хүүхэд амтанд нь хэт дурлаж илүүдэл жинтэй болохоос гадна хоол идэхдээ өөрийгөө хянаж чадваргүй болдог аюултай хүнс юм.
Эцэст нь сануулахад гэртээ өөрийн гараар бэлдсэн хоол шиг эрүүл аюулгүй хоол хаана ч байхгүй шүү