Төв аймгийн Цээл сумын ИТХ

Төв аймгийн Цээл сумын ИТХ

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан боллоо

2023-08-09

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2023 оны 8 дугаар сарын 8-нд хуралдаж дараах 13 асуудлыг хэлэлцлээ.
1. Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх.
2. Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх
3. Орон Нутгийн тусгай сангуудын 2023 оны эхний хагас жилийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх мэдээллийг хэлэлцэх
4. 2023 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлэлцэх
5. Төсвийн тодотгол, төсвийн шилжих үлдэгдлийг хэлэлцэн батлах
6. Бэлчээр ашиглалт, отор нүүдлийг зохицуулах журмыг хэлэлцэх
7. "Эрүүл Төв аймаг" хавдрын эсрэг хөтөлбөр, "Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд" хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх
8. ЕБС, Золбоо цэцэрлэгийн 2022-2023оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан
9. Боловсролын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх
10. Соёлын төвийн үйл ажиллагааны тайлан, соёлын бодлогын хэрэгжилтийг үнэлэх
11.Уст цэгийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай
12.Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах
13.Сумын туг логог шинэчлэх тухай
Хуралдаанаар сумын төвийн ундны усны худгийн үйлчилгээний үнэ тарифыг 1л ус 3₮, малын худгийн усны үнэ тарифыг 1 сард бог 500₮, бод 1000₮ байхаар хэлэлцэн баталлаа.
 
 
 
 
 
 
 
Бүх хариу үйлдэл:
Та, Мөөгий Лодой, Amarsaixan Onolt ба өөр 20 хүн

 

 
 

ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

санал өгсөн: 12
9 / 75%
0 / 0%
3 / 25%