Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 8 дугаар сарын 8-ны өдөр болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
1.Сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх
2.Сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн үнэлэх
3.Орон нутгийн тусгай сангуудын 2023 оны эхний хагас жилийн бүрдүүлэлт зарцуулалтын талаарх мэдээллийг хэлэлцэх
4.2023 оны орон нутгийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг хэлэлцэх
5.Төсвийн тодотгол, төсвийн шилжих үлдэгдлийг хэлэлцэн батлах
6.Бэлчээр ашиглалт, отор нүүдлийг зохицуулах журмын хэрэгжилт
7.”Эрүүл Төв аймаг” хавдрын эсрэг хөтөлбөр, эх хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх
8. Ерөнхий боловсролын сургууль, Золбоо цэцэрлэгийн 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан
9.Боловсролын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх
10.Соёлын төвийн үйл ажиллагааны тайлан, соёлын бодлогын хэрэгжилтийг үнэлэх
11. Уст цэгүүдийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэх
Уст цэгүүдийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэхтэй холбогдуулан иргэд та бүхэн судалгаанд хамрагдан саналаа ирүүлнэ үү.