Монгол улсын шинэ үндсэн хууль, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралдааныг ахмад төлөөлөгч Л. Маам удирдаж, сумын ИТХ-ын дарга Г.Чингисд баярын хурлыг нээж, цаашид зохион байгуулах эрхийг шилжүүлснээр баярын үйл ажиллагаа эхэлсэн. Энэхүү ойн баярын арга хэмжээнд 8 удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон үе үеийн ИТХ-ын дарга нар, хурлын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар оролцож, дурсамж дүүрэн уулзалт болж өндөрлөлөө.